“ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-03-10 00:00:00 | 82Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад хүний эрхийг дээдэлсэн хандлагыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Золжаргалыг урьж, өнөөдөр /2026.03.10/ сургалт зохион байгууллаа.

Референт Б.Золжаргал сургалтыг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах нь” сэдвийн хүрээнд удирдан явуулж, хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хамгаалалт, хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулах, ашиглах ойлголт, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн эзний эрх, үүрэг, гомдол шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлын талаар бодит кэйсээр жишээ болгон дэлгэрэнгүй тайлбарлаж, байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэсэн юм.

Сургалтын үеэр шүүгч, ажилтнуудын асуусан асуултад хариулж, холбогдох мэдээллээ солилцож, харилцан ярилцлаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР