-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Шүүхийн Тамгын газарт ажиллалаа

2026-04-15 00:00:00    |   44

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, О.Жанчивнямбуу, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан референт Б.Мөнхзориг нар 2026 оны 04-р сарын 14-ний өдөр Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн байр, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого үйл ажиллагааг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг нь сонсож, асуусан асуултад нь хариуллаа.

Мөн "Шүүхийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнуулсан Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, "Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан шүүгчийн туслах Ч.Энхтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Жуух бичиг”-ээр шагнуулсан архивч Т.Сэргэлэнтөгс нарт шагналыг нь гардуулав.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .