-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

2026-04-22 00:00:00    |   85

Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах ажилтны ажлыг шалгаж, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлох, ажил сайжруулах зорилгоор дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээг Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хийж гүйцэтгэлээ. Ажлын хэсгийн ахлагчаар шүүгчийн туслах Ө.Халиунаа, гишүүнд шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар ажилласан бөгөөд эвлэрүүлэн зуучлагчийн 2026 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэсэн ажлыг удирдамжийн дагуу шалгаж, үр дүнг өнөөдөр /2026.04.22/ танилцууллаа.

Тус арга хэмжээнд Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, Шүүгч Ч.Мөнхтуяа, Шүүгч С.Ууганбаяр, Шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр болон бусад холбогдох ажилтнууд оролцож, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд анхаарах, хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа илэрхийллээ. Танилцуулгын төгсгөлд цаашид үйл ажиллагаандаа хэвшүүлэх, анхаарах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйч оролцуулах зайлшгүй шаардлага үүсдэг тул энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтож, илэрсэн алдаа зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .