“ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-04-17 00:00:00 | 59Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд энэ удаагийн сургалтад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил, Харзат, Жинст багт оршин суух иргэдийг хамрууллаа.

Сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр удирдан явуулж, шүүгчийн туслах Ч.Энхтуяа иргэдийн төлөөлөгчдөд сургалт орсон ба Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд хандан үг хэлж, шүүх тус бүрийн хэргийн харьяалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүх хуралдааны явц, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож, санал, дүгнэлт гаргахын ач холбогдол зэргийн талаар нэмэлт мэдээлэл өгсөн байна.


Мөн “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой тул сонгогдсон шүүх хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцох нь чухал” хэмээн онцлон хэллээ.


Шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр сургалтад хүрэлцэн ирсэн шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт талархал илэрхийлсэнээр арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР