“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ИМИЖ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-05-11 00:00:00 | 20Шүүхийн захиргааны ажилтнуудыг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэднийг соён гэгээрүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн имиж” сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга, шүүгчийн туслах Ч.Энхтуяа орсон ба сургалтаар төрийн албан хаагчийн имиж, түүнийг бүрдүүлэх зүйлсийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргэлээ.

Төрийн албан хаагчийн имиж нь тухайн байгууллагын, салбарын, төрийн албаны нэр хүндийг бүхэлд нь илэрхийлж байдаг учраас төрийн албан хаагч хүн ямар ч тохиолдолд хууль дүрэм, хэм хэмжээгээ баримталж ажиллах үүрэгтэйг энэхүү сургалтаар онцолсон юм.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР