-1

ХӨХМОРЬТ СУМД АЖИЛЛАВ 

2026-04-27 00:00:00    |   35

Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, шүүгчийн туслах Б.Хишигжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2026.04.27/ Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд ажиллалаа. 

Хөхморьт сумын иргэдтэй уулзаж, шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар шүүх хэрхэн өөрчлөгдсөн талаар болон эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, өсвөр насны хүн холбогдсон болон хохирсон талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хүргэлээ.


Мөн тус сумаас 2026-2027 онд шүүх хуралдаанд оролцохоор батлагдсан иргэдэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт, түүний эрх, үүрэг зэрэг сэдвийн хүрээнд сургалт оров.


Иргэдийн зүгээс ажилласан жил тогтоох, худалдах худалдан авах гэрээний маргаан, төрийн хяналт шалгалт, аудитын акттай холбоотой зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авсан бөгөөд уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд гарын авлага, брошур тарааж ажиллалаа. 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .