-1

ГОВЬ- АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-10 00:00:00    |   73

Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүхийн шийдвэрийн биелэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй асуудлыг сонсон хэлэлцэх, хамтын үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор шүүх, шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан уулзалтыг өнөөдөр /2026.03.10/ зохион байгууллаа.


Уулзалтад тус аймаг дахь анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шийдвэр гүйцэтгэгч нар оролцов.
Уулзалтыг Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг нээж, үг хэлсэн ба Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Д.Батцогт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байр, баривчлах байранд хүлээн авсан тоон мэдээлэл, тулгамдаж буй асуудал, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, анхаарах асуудал, тус газраас хэрэгжүүлж байгаа онцлох ажлын талаарх мэдээллийг тус тус танилцууллаа.


Танилцуулгын дараа Ерөнхий шүүгч, шүүгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлтээ илэрхийлж, цаашид үйл ажиллагаандаа хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо. Тухайлбал, хэргийн эд мөрийн баримтыг хүлээлцэх асуудалд: эд мөрийн баримт хүлээн авах ажилтан болон шүүгчийн туслахыг байлцуулж хүргүүлэх, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд иргэний бичиг баримтаа биедээ авч очихыг сануулж хэвшүүлэх асуудлыг цаашид хэрэгжүүлэхээр тогтов.



ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ