-1

“ЗАНГИАГҮЙ ЯРИЛЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-20 00:00:00    |   37

Шүүхийн 03 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан “Зангиагүй ярилцлага” арга хэмжээг өнөөдөр /2026.03.20/ зохион байгууллаа.  


Тус ярилцлагыг шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын орчин, сэтгэл ханамж, хамт олны уур амьсгалыг сайжруулах зэрэг асуудлаар санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан юм. 


“Зангиагүй ярилцлага” арга хэмжээнд шүүхийн захиргааны нийт ажилтнууд оролцсон ба цаашид сайжруулах ажлын талаар санал, санаачилга, бусад асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй хэлж, талархалаа илэрхийлж байлаа.
Ажлын таатай уур амьсгал нь сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог…

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .