-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ

2025-11-25 00:00:00    |   144

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 2025 оны 82, А/170 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д зааснаар шүүхийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэн, гарах үр дагавар, түүнийг арилгах, бууруулах арга хэмжээг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийж, тайланг өнөөдөр /2025.11.25/ Шүүгчдийн зөвлөгөөнд танилцууллаа.


Эрсдэлийн үнэлгээг шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон үнэлгээний баг гүйцэтгэсэн бөгөөд журамд заасан 8 чиглэлээр хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон байна.


Шүүгч нарын зүгээс эрсдлийн түвшинг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийллээ. 


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .