Шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав
2025-11-28 00:00:00 | 84Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3-т тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг өнөөдөр /2025.11.28/ нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.

Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг ахлах нягтлан бодогч Э.Баярмагнай, үүнээс бусад чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярцэцэг тус тус танилцуулав.


Танилцуулгын дараа шүүгч нарын зүгээс 2025 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй холбогдуулан санал, дүгнэлтээ илэрхийллээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР