-1

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-02-28 11:30:30    |   29



Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр зарлигаар Ц.Оюун-Эрдэнэ нь Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан өнөөдөр /2023.02.27/ тус шүүхийн хамт олноос хүндэтгэл үзүүллээ. 
\"\"
Арга хэмжээг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн товч намтрыг танилцуулав.
\"\"
\"\"\"\"
Үүний дараа төрийн дуулал эгшиглүүлж, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарын зүгээс дурсгалын зүйл гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэв.
\"\"
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .