-1

ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-02-15 17:10:27    |   30



Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйч оролцуулах асуудлаар өнөөдөр /2023.02.15/ Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
\"\"

Уулзалтаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдал, тоон үзүүлэлт, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг танилцуулж, асуусан асуултад хариулав.
\"\"

Мөн гэр бүлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйчийг үр нөлөөтэй оролцуулах талаар шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд саналаа илэрхийлсэн ба сэтгэл зүйчид цагийн хөлсийг олгох боломжийг судалж, шийдвэрлэхээр болов. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн боловсрол олгоход чиглэсэн сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөв.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .