“ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-04-09 00:00:00 | 25Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 2026-2027 онд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлснийг Шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны А/43 дугаар тушаалаар баталгаажуулсан.

Тус иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Индэрт багт оршин суух иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг өнөөдөр /2026.04.03/ танхимаар зохион байгууллаа.

Сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр удирдан явуулж, шүүгчийн туслах Ч.Энхтуяа иргэдийн төлөөлөгчдөд сургалт орж, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр нар шүүх тус бүрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, шүүх хуралдааны явц, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож, санал, дүгнэлт гаргахын ач холбогдол зэргийн талаар нэмэлт мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариуллаа.





Сургалтад 31 иргэдийн төлөөлөгч хамрагдаж, тэдэнд гарын авлага тарааж ажиллалаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР