ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-30 00:00:00 | 43Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу улирал бүр журмын хэрэгжилт, хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлтийн талаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалтыг зохион байгуулна.
2026 оны 1 дүгээр улиралд хэрэгжүүлсэн ажил болон бусад асуудлаар гаргасан санал хүсэлтийг сонсох, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус уулзалтыг хамтран зохион байгууллаа.

Уулзалтад Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Л.Жамбалдорж, тус газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Б.Наранбаатар болон шүүхийн харуулын цагдаа нар хүрэлцэн ирсэн бөгөөд шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр, бусад холбогдох ажилтнууд оролцсон байна.
Уулзалтаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Б.Наранбаатар 2026 оны 1 дүгээр улиралд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны талаар мэдээллийг хүргэж, энэ чиглэлээр асуусан асуултад хариулсан юм.

Шүүхийн Тамгын газрын дарга П.Отгонбаярын зүгээс харуулын цагдаагийн орон тоог бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулж байгаад талархал илэрхийлж, цаашид эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг эрчимжүүлж хамтран ажиллах талаар саналаа илэрхийллээ.

2026 оны 1 дүгээр улиралд сум дундын анхан шатны шүүхээс албадан ирүүлэх 28 шүүгчийн захирамж гаргаж, Цагдаагийн байгууллагад хүргүүлсэнээс 21 хариуцагчийг албадан ирүүлж, 5 хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй талаар албан бичгээр хариу ирүүлж, 3 хариуцагчийг албадан ирүүлэхээр ажиллаж байна.
Мөн тус хугацаанд эрэн сурвалжлах шийдвэр 16-г Цагдаагийн байгууллагад хүргүүлсэнийг Цагдаагийн эрэн сурвалжлах санд зарласан ба үүнээс 12-г биелүүлсэн байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР