-1

Уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2024-04-15 00:00:00    |   27

Шүүхийн 04 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан хууль сурталчлах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудтай эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэдээлэл хийж, уулзалт-ярилцлага зохион байгууллаа.


Уулзалтад сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нар урилгаар оролцсон ба 2024 онд шинээр батлагдсан хууль тогтоомж, хуулийн нэмэлт, өөрчлөлт, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн харилцааны ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат зэрэг асуудлаар мэдээлэл хийж, асуусан асуултад хариулж, санал солилцлоо.

 


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .