-1

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцууллаа

2024-04-12 00:00:00    |   39

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот тушаалын дагуу улирал бүр хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг. 


Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 4, 2024 оны 1 дүгээр улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ирүүлснийг өнөөдөр /2024.04.12/ шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. 
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн алдаа, зөрчил тодорхой хэмжээгээр багасаж байгаа боловч жижиг гэлтгүй алдаа, зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлын талаар саналаа илэрхийллээ.


Мөн тус шүүхийн Тамгын газраас хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 2024.04.08-10-ны өдрүүдэд шүүхийн бичиг хүргэгчийн 2024 оны 1 дүгээр улирлын ажлыг хянаж, шалгалаа. 
Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох, Ч.Энхтуяа, Ж.Энхчимэг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр нар ажилласан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Д.Бүрэнтогтох үр дүнг өнөөдөр  танилцуулав. 


Танилцуулгын төгсгөлд шүүгчийн туслахуудын зүгээс бичиг хүргэх үйл ажиллагаандаа анхаарах асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа илэрхийлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг ажлын хариуцлагаа дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм. 

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .