“Хуульчийн Про Боно өдөр-2025” арга хэмжээний хүрээнд ...
2025-05-01 00:00:00 | 27Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2025” арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн байранд болон аймгийн төв талбайд иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах зэргээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг танилцуулж, шүүхийн талаарх мэдээллийг авах цахим хуудсуудыг нэгтгэсэн QR код бүхий нэрийн хуудас болон бусад гарын авлага, брошурыг тарааж ажиллалаа.
Мөн шүүхийн байранд хүрэлцэн ирж үйлчлүүлсэн иргэдэд шүүхийн байр, орчин нөхцөл, шүүх хуралдаан танхимыг танилцуулсан бөгөөд нийт 55 иргэн үйлчлүүлсэн байна.
Энэ үеэр шүүхийн салбар архиваас хуулбар, лавлагааг төлбөргүй гарган өгсөн юм.
Иргэд ихэвчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах асуудлаар хандаж байлаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР