-1

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-14 00:00:00    |   82

Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймгийн Прокурорын газар, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр /2024.03.14-ний өдөр/ зохион байгууллаа.

Тус уулзалтаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах “Зөрчлийн хэргийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа” шүүгч Ч.Оюунсүрэн “Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт”, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ганчимэг “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих ажлын тоон мэдээ, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас тавьсан асуултанд хариулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.

Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Цогтбаяраас энэ удаагийн зөвлөгөөн нь онол, практик хосолсон зөвлөгөөн болсноороо өмнөх зөвлөгөөнүүдээс онцлог болсныг дурдаад, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд баримтлах зарчим, анхаарах асуудлын талаар гарын авлага бэлтгэх ажлыг хамтарсан ажлын хэсэг гаргаж, 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр санал гаргасныг зөвлөгөөнд оролцогчид дэмжсэнээр хамтарсан зөвлөгөөн өндөрлөлөө.

. . .