-1

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-06 00:00:00    |   49

Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд тэдний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор волейболын тэмцээнийг 2024.03.05-ны өдөр зохион байгууллаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүхийн Тамгын газрын ажилтнууд 4 баг болон тэмцээнд оролцож,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн ахлагчтай баг тэргүүлж, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн ахлагчтай баг 2 дугаар байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье!

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .