-1

“АЯГАНЫ СОЁЛ” АЯНД НЭГДЛЭЭ

2024-02-08 00:00:00    |   39

Соёл, урлагийн салбарын албан хаагчид “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрт нэгдэж, “Аяганы соёл” аяныг санаачлан аймаг, сумын нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэхүү аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна.

Өнөөдөр /2024.02.08/ Говь-Алтай аймгийн нийтийн номын сангийн арга зүйч П.Дарьсүрэн, ном зүйч С.Цэрэнпил, ажилтан С.Халиунаа нар шүүхийн байранд хүрэлцэн ирж, шүүгч ажилтнуудад “Аяганы соёл” аяны ач холбогдлын талаар танилцуулж, асуусан асуултад хариулж, харилцан санал солилцсон байна.

Шүүхийн хамт олны зүгээс Сар шинийн баяраар айл хотол, ахан дүүс, найз нөхөд, хамт олондоо зочлон золгохдоо Монгол соёлоо эрхэмлэн зочилж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй “Аяганы соёл” аяныг дэмжлээ.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .