-1

ШҮҮХИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-02-08 00:00:00    |   34

 

Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газраас тус шүүхийн ахмад шүүгч, ажилтнуудад сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, хүлээн авах арга хэмжээг өнөөдөр /2024.02.08/ зохион байгууллаа.

Шүүхийн байгууллагад залуу халуун насаа зориулж, төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлэн гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад шүүгч, Монголын шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Д.Сарантуяа, ахмад шүүгч Т.Жаргалсайхан, ахмад ажилтан Ж.Ганболд, Д.Чанцал нар тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна.

Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .