-1

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2023-03-28 10:42:42    |   33


Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хамтран Прокурорын байгууллагаас төр, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл хийж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцсон уулзалт зохион байгууллаа.
\"\"

Тус уулзалтад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын аймгийн Ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагва болон хяналтын прокурорууд, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.
\"\"

Уулзалтыг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн нээж, үүний дараа тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагва 2022 онд шүүхэд гаргасан нэхэмжлэл шийдвэрлэлтийн талаар болон хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, саналаа хэлэв.  
Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч, шүүгч, прокурорууд санал хүсэлтээ илэрхийлж байсан ба цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

. . .