-1

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2022 оны анхдугаар хуралдаан боллоо

2022-03-03 17:58:18    |   31


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2021.12.06-ны өдрийн А/190, А/280 дугаар тушаалаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталсан байна. 
Үүнтэй холбоотойгоор журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймаг дахь хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хуралдаан боллоо.
\"\"
Хуралдаанаар тус хорооны гишүүдэд шинэчилсэн журмыг танилцуулж, 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. 
\"\"
Тус хуралдаанд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд оролцож, шүүхийн Тамгын газраас 2021 онд хүүхэд хамгааллын болон хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны журамд заасан чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тус тус танилцуулж, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа тусгууллаа.

. . .