-1

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

2022-03-01 17:56:05    |   28


Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүхэд хандсан иргэдэд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох мэдээллийг ойлгомжтой, тодорхой өгөх, шүүхийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх талаар шүүхийн захиргааны ажилтныг сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2022.02.28-ны өдөр сургалт зохион байгууллаа.
\"\"
Сургалтыг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн удирдаж явуулсан ба иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн болон шүүхийн захиргааны бусад ажилтан хэргийн оролцогчтой харилцах, улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхэд анхаарах асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, асуусан асуултад хариулж, харилцан ярилцлаа.
\"\"
Мөн өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэлтэй байх, мэдлэгийн хүрээгээ тэлэх, ажлаа аз жаргалтайгаар хийх зэрэг хувь хүний хөгжлийн талаар мэдээлэл өгч, тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцсан сонирхолтой, ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.
Шүүхийн захиргааны ажилтнуудын хөгжлийг дэмжиж, тэдний мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнд талархал илэрхийлье.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .