-1

Үзүүлэх шүүх хуралдаан, уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2022-02-25 17:50:24    |   29


Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан, сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр /2022.02.25/ үзүүлэх шүүх хуралдаан, уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа. 
\"\"
Жил бүрийн эхэнд уламжлал болгон өмгөөлөгч нартай уулзах уулзалтыг зохион байгуулдаг. 
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой стандартад оруулах, өмгөөлөгч нарын зүгээс анхаарах асуудлыг тодорхойлох, мэдээлэл солилцох зорилгоор энэ жилийн уулзалтыг өмнөх жилүүдийн уулзалтуудаас өөр хэлбэрээр буюу загвар шүүх хуралдааныг явуулж, шүүх хуралдааны явцад анхаарах асуудлыг тодорхойлж, харилцан ярилцаж, шийдэлд хүрэх хэлбэрээр зохион явууллаа. 
\"\"

Загвар шүүх хуралдаанд шүүгч, ажилтнууд оролцож, иргэний хэргийн гэм хорын хохиролтой холбоотой маргааны тохиолдол сонгож, өөрсдөө зохиомжилж, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг нийт өмгөөлөгч нарыг ажиглагчаар суулгаж, үзүүлэх шүүх хуралдааныг явууллаа. 
\"\"
Тус арга хэмжээг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн удирдаж явуулсан ба шүүх хуралдааныг үзүүлсэний дараа иргэний хэргийн шүүх хуралдааны дэг, дараалал, явагдаж байгаа процесстой холбоотой асуудлаар өмгөөлөгч нартай харилцан санал солилцож, тодорхой үр дүнд хүрлээ.
\"\"
Үүний дараа шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар өмгөөлөгч нараас шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон байдлын судалгааны дүн болон бусад асуудлыг тус тус танилцуулж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудын талаар саналаа илэрхийлсэн ба өмгөөлөгч нарын зүгээс уулзалт-ярилцлагыг ийнхүү онцлог хэлбэрээр зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг хэлсэн юм. 
\"\"
Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн арга хэмжээг хааж, дүгнэж хэлсэн үгэндээ: бусад асуудлаар шүүх тус бүр чиглэл чиглэлээрээ уулзах цаг үеийн уулзалтууд нээлттэй, уулзалт зохион байгуулсанаар шүүн таслах ажлын чанарт сайн нөлөөтэй гэдгийг дурдаад урилгыг хүлээн авч хамтран ажилласан шүүгч, өмгөөлөгч нарт талархал илэрхийллээ.

. . .