-1

Дэлгэр сумд ажиллав

2022-02-24 17:47:37    |   32

\"\"
Хууль сурталчлах ажлын хүрээнд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, шүүгчийн туслах Л.Отгонбаяр, Д.Бүрэнтогтох нарын бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр /2022.02.24/ Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд ажиллалаа.
\"\"
Тус сумд ажиллахдаа сум, багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, уулзалтаар эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүхэд хэрхэн нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, хэрэг материал хуваарилах нэгдсэн системийн талаарх ойлголт зэргийн талаар мэдээлэл өгч, асуусан асуултад хариуллаа.
\"\"
Мөн тус сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нартай уулзаж, тэдэнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх ойлголт, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, гарын авлага хүргэж ажиллалаа.
\"\"
Уулзалтын төгсгөлд уулзалтад ирсэн иргэдээс санал асуулгын хуудсаар судалгаа авч, хууль эрх зүйн чиглэлийн гарын авлага, нугалбаруудыг тарааж ажиллалаа. Уулзалтад нийт 70 иргэн хамрагдсан байна.

. . .