-1

“ШИДЭТ НОМЫН ЕРТӨНЦӨӨР” Challenge үргэлжилсээр...

2021-12-21 12:35:59    |   28

Шүүхийн 12 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан “ШИДЭТ НОМЫН ЕРТӨНЦӨӨР” Challenge-г Шүүхийн тамгын газрын ажилтнуудын дунд эхлүүлсэн билээ. 
\"\"
Challenge-д дуудагдсан шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг: Шэйрил Сандберг хэмээх Америк бүсгүйн бичиж, Монгол хэлнээ орчуулагдсан “Өөдөө тэмүүл” номын агуулгыг танилцууллаа. Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан сонирхолтой байдлаар бичсэнийг танилцуулж, мөн энэхүү номноос эмэгтэйчүүд ар гэрээ ажилтайгаа хэрхэн хослуулж амжилттай авч явах талаар зөвлөгөөг уншиж, амьдралдаа хэрэгжүүлж болох талаар дурдаад эмэгтэйчүүдийг манлайлах хүсэл тэмүүлэлтэй байхад уриалж, эхнэрээ ажилдаа амжилт гаргахыг дэмжих эрчүүдийг энэ номыг уншихыг зөвлөсөн юм.  
\"\"
\"\"
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа: Хэл Элрод хэмээх амжилттай бизнес эрхлэгч, марафоны тамирчин, хип-хоп уран бүтээлч, илтгэгчийн хүн бүр зовлон бэрхшээлээ даван гарч, мөрөөдлийнхөө амьдралыг цогцлоох боломжтой гэдгийг өөрийн амьдралаараа харуулсан “Өглөөний гайхамшиг” номын агуулгыг танилцууллаа. Зохиогч энэхүү номондоо үр шимийг нь өөрийн биеэр хэрэгжүүлж мэдэрсэн өглөөний гайхамшигийн тухай өгүүлсэн ба бид өдөр тутмынхаа амьдралд түүртээд өөрийгөө хөгжүүлэхэд хангалттай цаг зав гаргаж чадахгүй байдлаас өөрийгөө татаж гаргахад туслах гайхалтай аргачлал бол өглөөний гайхамшиг юм гэдгийг тайлбарлаж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд өглөөд босдог цагаасаа 1 цагийн өмнө босч, тэрхүү цагийг өөртөө хэрхэн зарцуулж болох талаар ярилцсан юм. 
\"\"
\"\"
Мөн Шүүхийн Тамгын газрын дэргэд “Өглөө” клуб байгуулж, өглөөний цагийг өөрсдийгөө хөгжүүлэхэд зориулах санаачлагыг гаргаж, танхимд цугларсан шүүгч, ажилтнууд дэмжихээ илэрхийллээ. 

. . .