-1

“Монголын шүүхийн ахмадуудын холбооны II дугаар их хурал”-д оролцлоо.

2021-12-20 17:00:29    |   28

\"\"

Монголын шүүхийн ахмадын холбооноос “Монголын шүүхийн ахмадуудын холбооны 2 дугаар их хурал”-ыг танхимаар болон цахимаар өнөөдөр /2021.12.20/ зохион байгуулсан ба энэхүү хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан, салбар зөвлөлийн тэргүүн Д.Чанцал оролцлоо.
\"\"

“Монголын шүүхийн ахмадуудын холбооны 2 дугаар их хурал”-аар холбооны 2018-2021 оны үйл ажиллагааг тайлагнаж, холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг хэлэлцүүлэн баталж, холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн сонгох зэрэг үндсэн болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

. . .