-1

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2021-12-15 14:43:18    |   33

Шүүхийн 12 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан “ШҮҮХЭД БАЯРЛАЛАА” талархлын аяныг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. 
\"\"
Тухайн өдрүүдэд шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн талархсан сэтгэгдлийг “Шүүхэд баярлалаа” хуудсанд буулган авч, “ХАЛУУН СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ” самбарт байршуулан нийт шүүгч ажилтнууддаа сэтгэлийн дэм, ажлын эрч хүч, урам зориг нэмсэн юм.
Аяны хүрээнд нийт 14 иргэн шүүхээс авсан үйлчилгээндээ талархсан сэтгэлээ илэрхийлжээ.  Иргэдийн сэтгэгдлийг багцлан хүргэвэл тав тухтай орчин нөхцөлд ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, хэрэг, маргааныг хараат бус шударга, үнэн зөв, итгэл үнэмшил төрүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байгаад талархаж, нийт шүүгч ажилтнуудад ажлын өндөр амжилт хүссэн байна. 
Бусдын сайн зүйлийг харж урам дэм өгөх нь үнэт бэлэг өгснөөс ч илүү үнэ цэнтэй байдаг билээ.
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах үйлсэд сэтгэл зүтгэл гарган хичээнгүйлэн ажиллаж байгаа шүүгч, ажилтнуудад маань халуун сэтгэлийн талархал илэрхийлсэн иргэддээ баярлалаа.

\"Талархалтай зүрхнээс илүү нэр хүндтэй зүйл алга\"
Сенека

. . .