-1

Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулав.

2021-12-14 17:28:00    |   35


Шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улирал тутам сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, түүний туслах Г.Мөнхшүр нарын ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.
\"\"
2021 оны 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ны өдрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа өнөөдөр /2021.12.14/ танилцууллаа.
\"\"
Шүүхийн Тамгын газрын даргын 2021.12.06-ны өдрийн А/54 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг өргөдөл хүлээн авсан байдал, улсын тэмдэгтийн хураамж төлөлтийн байдал, хугацаа сунгасан байдал, хугацаа хэтрэлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны чанар, хуулга бүрдүүлэлт, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа зэрэг удирдамжид заасан 8 чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. 
Үр дүнг илтгэх хуудсаар танилцуулсаны дараа Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд өмнө шалгасан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлуудаас үр дүнтэй, сайн болсон гэдгийг дурдаж, ирэх жил хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг чанартай гүйцэтгэх шаардлагатайг хэллээ.
Ажлын хэсгийн зүгээс эвлэрүүлэн зуучлагч болон туслахын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, тогтмол, алдаа зөрчилгүй явагдаж хэвшсэн байна гэж дүгнэж,  2022 онд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа, чанарт чиглэсэн шинэ санал, санаачилга гарган ажиллах, талуудыг эвлэрүүлэх олон төрлийн дэмжлэгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзлээ.

. . .