-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2021-06-22 11:58:56    |   30

\"\"
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба бүртгэл, хяналтын нэгдсэн системийн цахим сургалт”-д тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын 18 ажилтан өнөөдөр /2021.06.22/ хамрагдлаа.  
          Тус сургалт нь эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн систем дээр үр нөлөөтэй, бүтээмжтэй ажиллах мэдлэг, чадварыг олгох, дээшлүүлэх, батжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, системийн хөгжүүлэлтэд цаашид анхаарах асуудлыг тодруулахад чиглэсэн юм. 
             Сургалтаар Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, Захиргааны хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч М.Сэлэнгэ, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, Иргэний хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ч.Ханддулам нар тус тус мэдээлэл өгч,  мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

. . .