-1

ГАДНА САМБАРЫН МЭДЭЭЛЭЛ БОЛОН АЖИЛТНУУДЫН ӨРӨӨНИЙ ХАЯГЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ.

2021-06-22 11:56:02    |   31

\"\"
Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болон 6 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд чирэгдэл учруулахгүй, ойлгомжтой байх үүднээс шүүхийн захиргааны ажилтнуудын өрөөний үүдэнд нэр, албан тушаал, утас, зураг бүхий хаягжилтыг шинэчлэн хийлгэлээ. 
\"\"
\"\"
Мөн шүүхийн байрны гадна байрлах мэдээллийн самбарын мэдээллийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан шинэчилж, шүүхийн цахим болон нүүр хуудасны хаяг, шүүхийн шийдвэрийн цахим сангийн мэдээллийг тус тус байршууллаа.
\"\"

. . .