СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА
2025-09-29 00:00:00 | 155
“Эрх зүйч” мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа 10-12 дугаар ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг 2025.09.19-ний өдөр зохион байгууллаа.


Арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг сурагчдад шүүхийн тухай ойлголт, эрх зүйч мэргэжлийн онцлог, давуу тал, цар хүрээ, ач холбогдол, хуульч мэргэжлээр ажиллахад хувь хүний төлөвшил, ёс зүй чухал шалгуур болдог талаар тайлбарлаж ярьсан бөгөөд сурагчид шүүхтэй танилцахаас өмнө ямар ойлголттой байсан, шүүхтэй танилцсаны дараа ямар сэтгэгдэл төрсөн талаар ярьж, сонирхсон асуултаа асууж, сэтгэгдлээ бичиж үлдээсэн юм.


Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн сурагчдыг албан тасалгаандаа хүлээн авч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, тэдэнд амжилт хүслээ.

Шүүхийн байр, үйл ажиллагааг танилцуулсны дараа сурагчдыг зөрчлийн хэргийн нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулсан нь хичээлээр уншиж судалсан мэдлэгээ практикт хэрхэн хэрэгждэгийг харж, мэдэж авснаараа сонирхолтой, ач холбогдолтой байсан юм.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР