-1

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-16 00:00:00    |   44

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, үр дүнгийн мэдээг харилцан солилцоно.

Ийнхүү 2024 оны ажлаа дүгнэх, шүүгч, ажилтнуудаас шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан санал хүсэлтийг сонсох, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор өнөөдөр /2025.01.16/ уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Б.Мөнхнасан 2024 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулав.

Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Т.Гэрэлмэнд, тус газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, Цагдаагийн хошууч С.Мөнхнайрамдал нар уулзалтад хүрэлцэн ирж, асуусан асуултад хариулж, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцлоо.

Тус уулзалтад эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр, сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Ч.Мөнхтуяа, Б.Одбаяр нар оролцож, шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудлуудын талаар саналаа илэрхийлж, харилцан ярилцлаа.

Тухайлбал, шүүх хуралдааны дэг сахиулагч, харуулын цагдаа хүрэлцээгүй байгаатай холбогдуулан шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдал хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх нөхцөл байдал бий болох талаар саналаа илэрхийлсэн байна.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .