-1

ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДАВ

2024-03-26 00:00:00    |   166

Монголын шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдийн хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр явагдлаа. 


Хуралдааныг Ахмад шүүгч, Шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Д.Сарантуяа нээж, Шүүхийн ахмадуудын холбооны 2023 оны ажлын тайлан, гишүүдийн татварын зарцуулалт, холбооны 2024 онд хийх ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэх “Онцлох ажил”, бусад мэдээлэл, судалгааг тус тус танилцууллаа.


Мөн 2024 онд тус салбар зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нэмж тусгах саналыг гишүүдээс авч тусган төлөвлөгөөгөө баталлаа. 
Ахмад шүүгч, ажилтнуудын зүгээс нийгмийн хамгааллын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулж, нэмэгдэл тэтгэмж олгох, дэмжлэг, тусламж үзүүлэх асуудлаар харилцан саналаа илэрхийлж, журамд зааснаар шаардлага хангасан шүүгч, ажилтнуудад  тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөсөн байна. 


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .