-1

ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-06 00:00:00    |   35

Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, дартсын спортыг түгээн дэлгэрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Байгууллагын дартсын аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгууллаа.

Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ганцаарчилсан төрлөөр тус тэмцээнд оролцож, эрэгтэйчүүдийн ангилалд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах тэргүүлж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат 2 дугаар байрт;

эмэгтэйчүүдийн ангилалд шүүгчийн туслах Б.Хишигжаргал тэргүүлж, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа 2 дугаар байрт шалгарч, тус бүр “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.

Шалгарсан шүүгч, ажилтнууддаа хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .