-1

САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

2024-02-13 00:00:00    |   35

Уламжлал ёсоор хаврын тэргүүн сарын ажлын эхний өдөр буюу Билгийн тооллын XYII жарны “Хилэнт эх” хэмээх ногоон модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний өглөө /2024.02.13/ шүүхийн хамт олон сар шинийн золголтоо хийлээ.

Жил бүрийн цагаан сарын золголтод ахмадуудаа шүүхийн байранд урин залж, амар мэндийг нь айлтгадаг уламжлалтай. Энэ жилийн золголтод шүүхэд олон жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад ажилтан Ж.Ганболд, Д.Чанцал нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний амар мэндийг нь айлтган золгосон юм.

Мөн золголтын үеэр Нягтлан бодогч Э.Баярмагнай, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр, шүүгчийн туслах Л.Отгонбаяр нар “Алтайн магтаал” хайлж, морин хуурч Б.Идэрсүрэн, У.Цэрэндондов нар төрийн хан хуурыг цэнгүүлэн шүүхийн байрны жавар үргээлээ.

Дараа нь шүүхийн овоонд хамт олноороо гарч, идээний дээжээ өргөн ажил үйлсээ даатгалаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .