-1

ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-01-19 00:00:00    |   30

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүх үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй хүргэх хуульд заасан чиг үүргээ манлайлан хэрэгжүүлж, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэлэгдэж, "ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР"-аар шалгарлаа. Монгол улсын Шүүхүүдийн тамгын газраас ийнхүү шалгарлаа.

Ж.ГАНБОЛД дарга Шүүхийн салбарт 41 жил, үүнээс шүүхийн тамгын газрын даргаар 30 жил ажиллаад энэ жил өндөр насны тэтгэвэртээ гарч байгаа юм.

Шүүхийн Тамгын хэлтэс анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн тэртээ 1993 онд ажлаараа тэргүүлж, тухайн үедээ 15,000 төгрөгөөр шагнуулж байжээ. Тэр үед Ж.Ганболд дарга анхны Тамгын даргаар ажиллаж байсан бөгөөд 30 жилийн дараа дахин амжилтаа бататгаж ажлаараа тэргүүлж чаджээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг, эхлүүлж байсан ажил нь чанараа алдалгүй ийнхүү бататган ажиллаж үр дүнгээ харуулж байна.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .