-1

Уулзалт зохион байгууллаа

2024-01-19 00:00:00    |   31

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сум хариуцсан байцаагч нартай 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, баримтлах зарчим, нотлох баримтын ойлголтын талаар тодорхой мэдээлэл өгч, шүүхэд иргэдээс ирүүлж байгаа ажиллаж байсан байдал тогтоолгох болон эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг тогтоолгох хүсэлтэд цуглуулах, бүрдүүлэх нотлох баримт, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов.

Дээрх асуудлын хүрээнд иргэдийг олон дахин явуулахгүй, төрийн үйлчилгээг чирэгдэл багатайгаар хэрхэн яаж зохион байгуулах, иргэдэд зөвөлгөө мэдээллийг хэрхэн оновчтой байдлаар өгөх, мөн нийгмийн даатгалын байцаагч нар сумдынхаа Тамгын газар, иргэний бүртгэл хариуцсан ажилтантай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах, тодруулбал үрчлэлтийг бүртгэх талаар хуульд заасан журмыг баримтлан ажиллах талаар зөвлөж, харилцан санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .