-1

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛААР ТОМИЛНО

2023-08-07 09:48:34    |   36


Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2023 оны 06 дугаар сарын 26, Дугаар 6 
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 
Иргэн Г, Ю нараас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болохыг тогтоох”, “Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” “Сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах”, “Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцсон Б-г Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар томилсон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар нэхэмжлэгч Ю шалгарсан болохыг тогтоож, гүйцэтгэх захирлаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгч Ю-ын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. 

Нэхэмжлэгч Г-г “...эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан” гэсэн шаардлагыг хангаагүй гэж ТУЗ-өөс бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч Ю, гуравдагч этгээд Б нарыг сонгон шалгаруулалтад оролцуулж, гуравдагч этгээд Б-г шалгаруулан эмнэлгийн захирлаар томилжээ.  
Нэхэмжлэгч Г, Ю нараас: “Гуравдагч этгээд Б нь эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаал хашиж байгаагүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хувийн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан гэдэг тодорхойлолтоор орж ирсэн. Хувийн эмнэлгийн захирал нь Эрүүл мэндийн системийн удирдах албан тушаалд тооцогдохгүй, энэ эмнэлэг нь ажиллаж байгаагүй, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшээгүй” гэж, хариуцагч ТУЗ-аас нэхэмжлэгч Г-ын ажилласан жилийн шаардлага хангаагүй, гуравдагч этгээд Б үүдэн эмнэлэгтэй, дээр нь аж ахуй нэгжтэй, шаардлага хангаж байгаа” гэж маргадаг. 

Нэхэмжлэгч Ю сонгон шалгаруулалтад орж зохих ёсоор тэнцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний нэхэмжлэлийг хангасан. 
Холбоос: https://shuukh.mn/single_case/12675?daterange=2023-01-01%20-%202023-06-26&id=1&court_cat=3&bb=1 
Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн

. . .