-1

Хувь хүний орлогын албан татварын тайлан илгээх арга зүйн сургалтад хамрагдав

2023-02-01 18:09:07    |   35

\"\"
2022 оны албан татварын тайлан илгээх хугацаа ойртож байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн татварын хэлтэсээс албан байгууллагуудын алба хаагч нарт тайлан илгээх арга зүйн сургалтыг зохион байгуулж байна.
\"\"
Өнөөдөр /2023.02.01/ Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газрын хамт олон энэхүү сургалтад хамрагдаж, татварын тайлан илгээх талаарх мэдлэгээ бататгалаа.
\"\"
Сургалтыг тус хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мөнхболд, ахлах байцаагч Б.Дэлгэрмаа нар удирдаж явуулсан ба татварын үүрэг, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх талаар танилцуулж, цахим системээр тайлан илгээх зааварчилгааг өгсөн бөгөөд шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулсанаар сургалт өндөрлөв.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .