-1

“Соёлын өвийг дээдлэгч байгууллага”-аар шалгарлаа

2023-01-30 12:47:05    |   33

\"\"
Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан нийтийн бие тамирыг төлөвшүүлэх, шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Мөсний баяр-2023” өдөрлөгийг 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нээж, ахмад шүүгч Д.Сарантуяа үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.
\"\"
Тус өдөрлөгт нийт шүүгч, ажилтнууд 3 багт хуваагдан “Хээрийн цай” арга хэмжээ, “Цэц магнай”, “Гарьд магнай”, “Тод магнай” уралдаант тэмцээнүүд болон багийн оролцоо гэсэн 5 төрлөөр өрсөлдсөн ба нийлбэр оноогоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах ахлагчтай “Хөх сувд” баг тэргүүлэн, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
\"\"
\"\"
\"\"
Арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Элбэгзаяа, соёлын өв хариуцсан мэргэжилтэн Э.Өлзийдэлгэр, ажилтан н.Эрдэнэчимэг нар хүрэлцэн ирж, соёл урлагийн чиглэлээр хийсэн бидний ажил, арга хэмжээг үнэлж, “Соёлын өвийг дээдлэгч байгууллага”-аар шалгаруулсан шагналыг гардуулан өгч, хамт олонд халуун баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
\"\"
\"\"

Ийнхүү хамт олноороо цэвэр агаарт спортоор хичээллэн, нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .