-1

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэнэ.

2022-11-23 11:24:28    |   29

Туршилтаар

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 140 дугаар захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 
Иргэн Ж.Х нь “Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул ажилдаа эргэж орох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэлд дурдсан болон түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл иргэн Ж.Х сумын эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан тул түүний ажил албан тушаал нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна. 
Ажил олгогчийн ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд буюу иргэний хэргийн шүүх, төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр харьяалуулсан байна. 
Иймээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж дүгнэн иргэн Ж.Х-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 
Санамж:
         Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуйг бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн


. . .