-1

3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-04 12:26:17    |   28

\"\"
Шүүхийн 5 дугаар сарын ажил хариуцсан баг, шүүхийн залуучуудын зөвлөлийн спортын хэсэгтэй хамтран тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнийг 2022.05.02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
\"\"
\"\"
Анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болон тус тэмцээнд оролцож, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд ахлагчтай “Шонхорууд” баг эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус тэргүүлж, \"Өргөмжлөл\", мөнгөн шагналаар шагнууллаа.
\"\"

. . .