-1

“Монгол наадгай” тэмцээн зохион байгууллаа

2022-05-02 16:42:15    |   31

\"\"
Шүүхийн залуучуудын зөвлөлийн сургалт, танин мэдэхүйн хэсэг, 5 дугаар сарын ажил хариуцсан баг хамтран шүүхийн “ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ӨДӨР”-ийг тохиолдуулан байгууллагын стресс менежментийн хүрээнд шүүгч, ажилтнуудын хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх, үндэсний өв соёл, уламжлалаа сэргээн өвлөн уламжлах зорилгоор “Монгол наадгай” тэмцээнийг өнөөдөр /2022.05.02/ зохион байгууллаа.
\"\"
Тус тэмцээнд нийт шүүгч, ажилтнууд 4 багт хуваагдан  шагайн олон төрөлт тэмцээнээр авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах ахлагчтай “Соёмбо” баг нийлбэр дүнгээр тэргүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
\"\"
\"\"
\"\"
\"\"
Хоймортоо тоглох хүүгийн наадгай шагай
Хотондоо налайх сүргийн хишиг шагай
Хожим уулзах залуусын нь болзоо шагайндаа 
Хотол монголын сайны бэлгэдэл шагайндаа
Тэгш дөрвөлжин шагайндаа 
Тэнгэрлэг хувь буянаа хурааж 
Таван хошуу малын хишгээ 
Талын монголчууд атгаж явдаг юм.

. . .