-1

Шүүхийн бичиг хүргэгчийн ажлыг шалган туслав

2022-03-28 16:27:41    |   34


Тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу комисс томилогдож, шүүхийн бичиг хүргэгчийн ажлыг хянаж, шалгалаа.

\"\"
Тус ажлын хүрээнд шүүхийн бичиг хүргэгчийн ажлыг 3 чиглэлээр хянаж, илтгэх хуудсыг өнөөдөр /2022.03.28/ танилцуулж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд цаашид бичиг хүргэгчийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж, ажлын хариуцлагаа дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм. 
Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал шинэчлэн батлагдаж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан бичиг хүргэгчийн бүртгэлийг шинэчилж, аргачлалыг дагаж мөрдөх бэлтгэлийг хангаж ажиллахаар боллоо.

. . .