-1

Шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчидтай уулзлаа

2022-03-22 18:08:11    |   32


Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчдыг оролцуулсан уулзалтыг өнөөдөр /2022.03.22/ зохион байгууллаа.
Уулзалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нээж, уулзалт явагдах дараалал, хөтөлбөрийг танилцуулсан юм.

\"\"
Үүний дараа сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”, “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын талаар, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох хэм хэмжээг нэг бүрчлэн танилцуулж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хамтран хэрэгжүүлэхийн тулд анхаарах асуудлуудыг тодорхойлж хэллээ.
\"\"
Мөн харуулын офицерийн орон тоонд томилгоо хийгдэхгүй байсаар ирсэн ба энэ сард ийнхүү харуулын офицер буюу шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийг томилсон нь цаашид энэ чиглэлийн хууль, журмын хэрэгжилт сайжрах, ажил чанаржих нөхцөл бий болж байгааг дурдаж, алба хаагчдын ажилд амжилт хүсэв.
\"\"
Тус уулзалтад эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, Б.Мөнхбат, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нар оролцож, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах чиглэлээр хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа анхаарвал зохих ажлын талаар саналаа илэрхийлж, харилцан ярилцаж, асуусан асуултад хариуллаа. 
\"\"
Уулзалтын төгсгөлд тус аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч Б.Мөнхнасан цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар саналаа илэрхийлсэнээр уулзалтын арга хэмжээ өндөрлөлөө.
\"\"

. . .