-1

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-07 11:31:22    |   33


Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөө, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу Аймгийн прокурорын газартай хамтарсан уулзалт-ярилцлагыг өнөөдөр /2022.03.07/ зохион байгууллаа.
\"\"
Тус уулзалт-ярилцлагын өмнө зөрчлийн хэргийн шүүх хуралдаан явагдсан бөгөөд шүүх хуралдаанд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулсан юм. 
\"\"
Хуралдаанд оролцсон эрх бүхий албан тушаалтнууд зөрчлийн шүүх хуралдааны явцыг ажиглаж, уулзалт-ярилцлагаар хэргийн материалд гарсан алдаа дутагдлыг жишээ болгон тал бүрээс нь ярилцлаа.
\"\"
Уулзалт-ярилцлагыг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Сарантуяа нээж, 2018-2021 онд шүүхэд ирүүлсэн зөрчлийн хэргийг дэлгэрэнгүйгээр танилцуулж, зөрчлийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр завсарлуулсан байдал, зөрчлийн хэрэг бүртгэлтэд гарч байгаа алдаа дутагдал, цаашид үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудлуудын талаар тайлбарлаж, асуусан асуултад хариулж, харилцан ярилцлаа. 
\"\"
Ийнхүү тус уулзалт-ярилцлагын хүрээнд хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудлуудыг ярилцсанаар эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд хууль, журмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг тодорхойлсон, ач холбогдолтой уулзалт-ярилцлага болж өндөрлөлөө.
\"\"
Тус уулзалт-ярилцлагаар харилцан ойлголцож, шийдвэрлэсэн асуудлуудыг тэмдэглэлд тусган, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тэмдэглэлийн хувийг хүргүүлж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.

. . .