-1

“АХМАДЫН СУРГААЛ АЛТ” дурсамж уулзалт-ярилцлага зохион байгуулагдлаа.

2021-12-13 10:25:54    |   33

\"\"
Шүүхийн 12 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан “АХМАДЫН СУРГААЛ АЛТ” дурсамж уулзалт-ярилцлагыг 2021.12.09-ний өдөр зохион байгууллаа. 
\"\"
Дурсамж уулзалтын алтан хойморт 24 жил шүүгчээр, 6 жил шүүхийн сан хөмрөгийг хариуцан ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтан Ц.Нанжид уригдсан юм. 
\"\"
Тэрээр үед үеийн шүүгч, ажилтнуудын талаарх дурсамжийг хуваалцаж, шүүхийн түүхэн замнал, хөгжил дэвшил, ололт амжилтын талаар сонирхолтой ярилцлагыг өрнүүлж, одоо ажиллаж буй нийт шүүгч, ажилтнуудад үнэтэй сургамжаа хүргэлээ.  
\"\"
Мөн шүүн таслах ажлыг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, шударга үнэнийг тогтоогч байхын үнэ цэнийг сануулж, төрийн нэрийн өмнөөс шударга үнэнийг тогтоодог тул шүүгчийн алба хүндтэй бөгөөд амаргүй алба. Нэг тал нь баярлаад нөгөө тал нь гомдоод гардаг. Шүүгч хүн “баярлалаа” гэдэг үгийг бусдаас сонсдоггүй гагцхүү “ШИЙДСЭН ХЭРГИЙНХЭЭ ҮНЭНД СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ НЭМЖ, АЖЛЫН ЭРЧ ХҮЧИЙГ АВДАГ” хэмээн залуу шүүгч нартаа сэтгэлийн дэм хайрласан юм.  
\"\"
\"\"
Уулзалт-ярилцлагын төгсгөлд ахмад шүүгч, ажилтан Ц.Нанжид шүүгч нарын амьдралаас ургуулан бичсэн “Шүүгч” хэмээх шүлгээ уншиж сонсгосон бөгөөд түүнд нийт шүүгч, ажилтнуудын зүгээс хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, урт удаан наслахын ерөөл дэвшүүлэв. 
\"\"\"\"
Шударга үнэнийг олж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох их үйлсэд үе дамжин хичээн зүтгэж буй хүн бүрд сэтгэлийн дэм, урам нэмсэн халуун дулаан уур амьсгалтай, дурсамж дүүрэн уулзалт болж өнгөрлөө.
\"\"
\"\"
\"\"
Ээдэрсэн утасны зангилгааг учгийн үзүүрээс тайлах шиг
Ээдрээ төвөгтэй хэргийг цэцийн ухаанаар тунгаана ....
Зөрчигдсөн эрхийг сэргээх гэж
Зөндөө хөдөлмөр зарцуулна
Зөвшилцөж хэлэлцсэн шийдвэр
Заавал биелэгдэх хууль байна.... 
 /Ахмад шүүгч, ажилтан Ц.Нанжид “Шүүгч” шүлгийн хэсгээс/

. . .