-1

Санал асуулгын дүнг танилцуулав.

2021-12-10 14:51:34    |   29

\"\"

12 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүхээр үйлчлүүлсэн өндөр настай иргэдийн санал бодлыг судлах, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор тус Шүүхийн тамгын газраас санал асуулга авч, нэгтгэн дүгнэж ажиллалаа.
Тус иргэдээс шүүхийн үйлчилгээ, шүүхийн захиргааны ажилтны харилцаа хандлага, мэдлэг ур чадварын талаарх болон шүүхээр үйлчлүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал асуулгыг авч, судалгааны дүнг өнөөдөр 2021.12.10-ны өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
\"\"Судалгаанд хамрагдсан иргэдийн 76 хувь нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан ба шүүхээр үйлчлүүлэхэд бэрхшээлтэй асуудал тулгарч байгаагүй талаар саналаа илэрхийлж, бидний үйл ажиллагааг “сайн” гэж дүгнэн, талархалтай хандсан байна.

. . .